УИХ-ын ээлжит сонгуульд МАН дахин үнэмлэхүй ялалт байгуулж 62 суудал авлаа. Энэ удаагийн сонгуулиар дараагийн Ерөнхий сайдаа давхар сонгох чухал сонголт байсан бөгөөд иргэд У.Хүрэлсүхийн Засгийн газрын эхлүүлсэн ажлын эцсийг нь үзэхээр ийн итгэл хүлээлгэжээ.
Тодруулбал, шинэ парламентын 62 суудлыг МАН бүрдүүлэх бол АН сөрөг хүчнээр дахин зогсож 11 суудал авлаа. Мөн нэг бие даагч, Та бидний эвчлээс нэг суудал, Зөв хүн электорат эвслээс тус тус нэг суудал авч парламентыг бүрдүүлэхээр боллоо.
Үүний нэг нь УИХ-ын V тойрог буюу Говь-Алтай аймаг юм. Тус тойрогт нийт 10 хүн өрсөлдсөн. Үүнээс МАН-аас нэр дэвшигч Б.Энх-Амгалан 14.801 саналаар, Ш.Раднаасэд 14.235 санал авч ялалт байгууллаа. Тэдний хувьд УИХ-ын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдож байна.
А.Сүх
Сэтгэгдэл (3)