УИХ-ын ээлжит сонгуульд МАН дахин үнэмлэхүй ялалт байгуулж 62 суудал авлаа. Энэ удаагийн сонгуулиар дараагийн Ерөнхий сайдаа давхар сонгох чухал сонголт байсан бөгөөд иргэд У.Хүрэлсүхийн Засгийн газрын эхлүүлсэн ажлын эцсийг нь үзэхээр ийн итгэл хүлээлгэжээ.
Тодруулбал, шинэ парламентын 62 суудлыг МАН бүрдүүлэх бол АН сөрөг хүчнээр дахин зогсож 11 суудал авлаа. Мөн нэг бие даагч, Та бидний эвчлээс нэг суудал, Зөв хүн электорат эвслээс тус тус нэг суудал авч парламентыг бүрдүүлэхээр боллоо.
Үүний нэг нь УИХ-ын IV тойрог буюу Булган аймаг юм. Тус тойрогт нийт 14 нэр дэвшигч өрсөлдсөнөөс МАН-ын нэр дэвшигчид ялалт байгууллаа. Тодруулбал, "Сод Монгол" группийн ерөнхийлөгч Ц.Анандбазар, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нар сонгогдлоо. Ц.Анандбазарын хувьд Н.Энхбаярыг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед Соёлын сайдаар ажиллаж байсан. Харин Ж.Бат-Эрдэнийн хувьд хоёр дахь удаагаа сонгогдож байна.
А.Сүх
Сэтгэгдэл (7)