УИХ-ын ээлжит сонгуульд МАН дахин үнэмлэхүй ялалт байгуулж 62 суудал авлаа. Энэ удаагийн сонгуулиар дараагийн Ерөнхий сайдаа давхар сонгох чухал сонголт байсан бөгөөд иргэд У.Хүрэлсүхийн Засгийн газрын эхлүүлсэн ажлын эцсийг нь үзэхээр ийн итгэл хүлээлгэжээ.
Тодруулбал, шинэ парламентын 62 суудлыг МАН бүрдүүлэх бол АН сөрөг хүчнээр дахин зогсож 11 суудал авлаа. Мөн нэг бие даагч, Та бидний эвчлээс нэг суудал, Зөв хүн электорат эвслээс тус тус нэг суудал авч парламентыг бүрдүүлэхээр боллоо.
Үүний нэг нь УИХ-ын II тойрог буюу Баян-Өлгий аймаг юм. Тус тойрогт нийт 15 хүн нэр дэвшиж өрсөлдсөн. Үүнээс МАН-аас нэр дэвшигч, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Т.Аубакар, АН-аас нэр дэвшигч Б.Бейсен хамгийн олон санал авав. Сайд Х.Баделханы хувьд 2008, 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан.
А.Сүх
Сэтгэгдэл (2)