УИХ-ын ээлжит сонгуульд МАН дахин үнэмлэхүй ялалт байгуулж 62 суудал авлаа. Энэ удаагийн сонгуулиар дараагийн Ерөнхий сайдаа давхар сонгох чухал сонголт байсан бөгөөд иргэд У.Хүрэлсүхийн Засгийн газрын эхлүүлсэн ажлын эцсийг нь үзэхээр ийн итгэл хүлээлгэжээ.
Тодруулбал, шинэ парламентын 62 суудлыг МАН бүрдүүлэх бол АН сөрөг хүчнээр дахин зогсож 11 суудал авлаа. Мөн нэг бие даагч, Та бидний эвчлээс нэг суудал, Зөв хүн электорат эвслээс тус тус нэг суудал авч парламентыг бүрдүүлэхээр боллоо.
Үүний нэг нь УИХ-ын нэгдүгээр тойрог юм. Тус тойрогт нийт 19 хүн өрсөлдсөнөөс иргэдийн сонголт “улаан” байлаа. Улаан гэдэг нь МАН-ын гурван гишүүн ялалт байгуулсан гэсэн үг юм. Тухайлбал, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нар дахин сонгогдлоо. Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нар хоёр удаагаа төрийн түшээгээр сонгогдож байна.
А.Сүх
Сэтгэгдэл (3)