УИХ-ын сонгуулийн 20-р тойрог, Эрдэнэт хотод бие даан нэр дэвшигч, Монгол улсын 27 дахь ерөнхий сайд Норовын Алтанхуяг сонгох эрхээ эдлэн саналаа өглөө.
Тэрбээр Ардчиллын ач буянаар дөрвөн жилд сонгосон төлөөллөөрөө дамжуулан ард түмэн төр барих эрхээ эдлэж байна. Тэр дундаа энэхүү найм дахь удаагийн сонгууль хорио цээрийн дэглэмийн үед болж байгаа ч Эрдэнэтчүүд сонгуульдаа идэвхитэй оролцож байгааг онцлоод Залуучуудын санал ихээхэн үнэ цэнэтэй болохыг сануулж, саналаа өгөхийг уриаллаа.