Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн ирцийн талаарх мэдээлэл хийлээ. Улсын хэмжээнд 2070 хэсгийн хороод ажиллаж байгаа бөгөөд 12.00 цагийн байдлаар 19956 иргэн зөөврөөр, 507.510 сонгогч саналаа өгөөд байна. Сонгуулийн ирц 25.13 хувьтай байна. Өмнөх сонгуулийн мөн үеийн сонгуулийн ирц 23.4 хувьтай байсан бол энэ удаагийн сонгуулийн ирц өссөн дүнтэй гарч байгааг онцоллоо.
Түүнчлэн зарим нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хассан талаарх мэдээлэл цацагдсан. Харин СЕХ-оос 606 нэр дэвшигчийн аль нэгийг нэрийн жагсаалтаас хассан зүйл байхгүй гэх албан ёсны тайлбар өгсөн юм.
А.Сүх