УИХ-ын 2020 оны найм дахь удаагийн ээлжит сонгуулийн санал хураалт амжилттай явагдаж байна. Сая Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан саналаа өглөө. Тэрбээр “Налайх дүүргийн оршин суугч би эрхээ эдэлж, үүргээ биелүүлэн саналаа өглөө.
Энэ удаагийн сонгуульд хүндрэл бэрхшээлтэй гэж зүйл харагдсангүй. Бид эрхэмлэн нандигнах тусгаар тогтнол, төрийн эрх барих дээд байгууллага буюу хууль тогтооох байгууллагаа бүрдүүлж, эх орныхоо хөгжил дэвшлийг өрнүүлэх зүйлтэй ард түмэн.
Нэг зүйл хэлэхэд сонгогчдын сонгуулийн мэдлэг, хандлага төлөвшил бий болж, улс төржилт байхгүй болсон байна. Илүү ажил хэрэгч оюунлаг бүтээлч, идэвхтэй амьдралын хэмнэлтэй байгаа нь ажигдлаа.
А.Сүх