Монгол Улсын 2020 оны УИХ-ын сонгуулийн санал хураалт үргэлжилж байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх дөнгөж сая саналаа өглөө. МАН-ын дарга, энэ удаагийн сонгуульд Хэнтий аймагт нэр дэвшсэн тэрбээр ерөнхий боловсролын 48 дугаар сургуулийн спорт зааланд байрлаж буй УИХ-ын сонгуулийн Баянзүрх дүүргийн 23 дугаар тойргийн VIII хэсгийн санал авах байранд очиж саналаа өглөө.
Ташрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Ерөнхий боловсролын 48 дугаар сургуулийн спорт зааланд байрлаж буй УИХ-ын сонгуулийн Баянзүрх дүүргийн 23 дугаар тойргийн VIII хэсгийн санал авах байранд очиж саналаа өгнө. Гэхдээ чухам хэдэн цагт саналаа өгөх нь одоогоор тодорхой бус байна.
Харин Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар: УИХ-ын III тойрог буюу Баянхонгор аймагт саналаа өгөх аж.
Сэтгэгдэл (1)