УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид томсгосон 29 тойрогт өрсөлдөж байна. Энэ удаагийн сонгуульд улсын төсвөөс 20.4 тэрбум төгрөг төсөвлөсөн талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.
Тодруулбал, уг төсвийг зөвхөн сонгууль зохион байгуулалтын үйл ажиллагаанд зарцуулах бөгөөд нэг сонгогчид 9600 төгрөг оногдохоор төсөв баталсан байна.
Ингэхдээ цар тахлын үед "Ковид-19"-өөс сэргийлэх үүднээс ариутгал, халдваргүйжүүлэлт, амны хаалт, нэг удаагийн бээлий зэрэг багтсан аж.