УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт орон даяар өнөөдөр эхэллээ.
Энэ удаагийн ээлжит сонгуульд нийт 13 нам, дөрвөн эвсэл, 121 бие даагч нийт нийт 606 нэр дэвшигч өрсөлдөж байна. Гэвч эдгээрээс зургаан нэр дэвшигчийг шүүхийн шийдвэрийн дагуу Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон юм.
Тодруулбал, Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигч Н.Номтойбаяр, АН-аас Хөвсгөл аймагт нэр дэвшигч Д.Ганболд, Дархан-Уул аймагт нэр дэвшигч Б.Бямбасайхан, Сэлэнгэ аймагт нэр дэвшигч С.Баяр болон МАН-аас Сэлэнгэ аймагт нэр дэвшигч Ж.Эрдэнэбат, Сахигтун-19 Үндсэн хуулийн эвслээс Сонгино хайрхан дүүрэгт нэр дэвшигч Х.Бат-Ялалт нарыг цагдан хоригдсон бөгөөд цагдан хорихоос сонгуульд өрсөлдөж байна.
Хуульд зааснаар шүүхээс хорих ял шийтгэл сонсоогүй ч, гэмт хэрэгт холбогдуулан шалгагдаж буй иргэд саналаа өгөх эрхтэй. Энэ утгаараа УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа дээрх иргэд өчигдөр буюу энэ сарын 23-нд саналаа өгсөн байна.
Энэ талаар холбогдох байгууллагаас тодруулахад "Хуульд заасан журам, дүрмийн дагуу санал хураах процессийг Сонгуулийн ерөнхий хорооноос зохион байгуулж, нууцаар санал хураадаг. Саналын хуудас агуулсан битүүмжилсэн хайрцагийг тусгай хамгаалалт дор санал тоолох цэгт хүргүүлдэг. Энэ утгаараа дээрх иргэдээс энэ сарын 23-нд саналыг нь нууцаар авсан.
Өнөөдөр саналын хуудсыг хар машинд уншуулна.
Явуулын санал хураах штабаас яг хэдэн иргэний саналыг авсан талаарх мэдээлэл 12.00 цагт нэгтгэгдэнэ" гэлээ.
Ташрамд дурдахад, гадаадаас ирж, тусгаарлах болон ажиглах байранд нийт 2,274 иргэн байна. Эдгээр иргэд мөн адил санал өгөх боломжгүй юм.
Г.Нацаг
Сэтгэгдэл (1)