УИХ-ын сонгуулийн санал хураалтын ажиллагаа өнөөдөр буюу зургадугаар сарын 24-нд Улаанбаатарын цагаар 07.00 цагаас орон даяар эхэллээ. Хууль тогтоох дээд байгууллагад төлөөллөө илгээх ард түмний сонголт мэргэн байж, төрийн сонгуульд шударга явагдана гэдэгт итгэнэм. Ингээд төрийн өндөрлөгүүд хаана, хаана саналаа өгөхийг танилцуулъя.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Ерөнхий боловсролын 48 дугаар сургуулийн спорт зааланд байрлаж буй УИХ-ын сонгуулийн Баянзүрх дүүргийн 23 дугаар тойргийн VIII хэсгийн санал авах байранд очиж саналаа өгнө. Гэхдээ чухам хэдэн цагт саналаа өгөх нь одоогоор тодорхой бус байна.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Мөн адид ерөнхий боловсролын 48 дугаар сургуулийн спорт зааланд байрлаж буй УИХ-ын сонгуулийн Баянзүрх дүүргийн 23 дугаар тойргийн VIII хэсгийн санал авах байранд очиж саналаа өгнө.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар: УИХ-ын III тойрог буюу Баянхонгор аймагт саналаа өгөх мэдээлэл байна.
Г.Маргад
Сэтгэгдэл (1)