2020 оны УИХ-ын сонгуулийн санал хураалт дөхөх тусам энд тэндхийн тойргуудаас мөнгө тараасан талаарх мэдээлэл болоод баригдсан тохиолдлууд олноороо гарч байна. Энэ сонгууль эхлэхээс өмнө "олны" анхаарлын төвд байсан Хэнтийн тойргийн сонгогчдод тараахаар зэхсэн мөнгө хэдэн зуун саяараа илэрч байгаа мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Маргааш санал хураалт болно.
Өмнөх өдөр нь болох өнөөдөр Хэнтийд тараагдах гэж байсан 100 сая төгрөгтэй хүмүүс баригдсан нь нэр дэвшигч Ж.Оюунбаатартай холбоотой гэх мэдээллийг эх сурвалж өглөө. Мөн Э.Бат-Үүлийн гэх 230 сая төгрөг "замдаа гарсан" гэх мэдээлэл байна.
Түүнчлэн "Голомт"-ын Д.Баясгалан Э.Бат-Үүлийг 150 сая төгрөгөөр санхүүжүүлэхээр тохирсон ч 110 саяыг өгсөн. Үлдсэн мөнгөө Баабараар асуулгахад нь "Өөр хүнээс ол" гээд өгөөгүй гэх яриа улс төрийн хүрээнд гарч хууль хяналтын байгууллагын чихэнд хүрчээ. Ийн сонгууль эхэлснээс хойш Хэнтийн тойрог руу МАК, ХХБ, ХААН банк, Голомт банк, Баабар, Р.Амаржаргал, Д.Сосорбарам нар цувлаа л гээд байсан. Санал хураалтын өмнөх өдөр Хэнтийн аймагт ширүүн мөндөр орсонтой зэрэгцээд мөнгөн мөндөр ч бууж байгаа бололтой.
Сэтгэгдэл (8)