Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр 10.00 цагаас зарлагдлаа. Хуралдаанаар “Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-д Засгийн газраас өгөх санал, дүгнэлт, “Үндэсний геологийн алба байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээг цуцлах эрх олгох тухай Засгийн газрын тогтоолын төслийн талаар хэлэлцэх юм.
Мөн Шадар сайдын орон нутагт ажилласан дүн, Газрын тос боловсруулах үйлдвэрийн асуудалтай танилцах аж.
А.Сүх