Хотын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “УОК-оос гаргасан хөл хорионы дэглэмтэй холбогдуулан хяналтын найман цэг дээр цагдаа, эрүүл мэнд, онцгой, мэргэжлийн хяналт, мал эмнэлгийн 57 алба хаагч ажиллаж байна. Иргэдийн зүгээс ч гэсэн дүрэм журмаа мөрдөж байгаа учраас өнөөдрийн байдлаар ямар нэгэн эрсдэл гараагүй байна.
Өнөөдөр 08.00 цагийн байдлаар найман товчоогоор нийт 13492 автомашин гарч, 11272 автомашин орсон байна. 65512 иргэн нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг хийсэн байна. Шалгалтаар сэжигтэй тохиолдол илрээгүй байна.
Нийслэлээс автобусны буудлаас эхлээд зам, талбайд тогтмол ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж байна. Ойрын өдрүүдэд үер усны аюул өндөр байгаа учраас орон нутаг, нийслэл рүү чиглэсэн зарим замыг хаасан.
Хэлж ирдэггүй хийсэж ирдэг осол, аюулаас иргэд онцгой анхаарах хэрэгтэй байна. зарим зам талбай анхнаасаа хийхдээ үер үсний далан суваггүй учраас ус тогтож байгаа асуудал бий. Энэ хүрээнд усны далан сувгийг бий болгохоор инженерүүд ажиллаж байна.
Мөн нийслэл аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг шат дараатай нээж байгаа. Энэ хүрээнд өнөөдрөөс эхлээд 11 номын сан, 12 музейн үйл ажиллагааг нээлээ. Бусад үйлчилгээний байгууллагуудыг нээх талаар бэлтгэл ажлыг хангаж байна.
бэлтгэл ажлаа маш сайн хангах ёстой. Өмнө нь бэлтгэл ажлаа сайн хийгээгүйгээс ямар эрсдэл гарсныг та бүхэн мэдэж байна. Бидний хөрш орнуудад үйлчилгээний газруудаа нээснээс ямар аюул тулгарсныг мэдэж байгаа. Тиймээс бэлтгэл ажлыг сайтар хангах нь чухал байна” гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (3)