Сонгууль болохоор л шороо манаруулж давхидаг нэг хүн байна. Тэр эрхэм өнөөдөр Эрдэнэтэд шороо манаргаж явна. Одоо та хэнийг хэлж байгааг хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз.
Сонгуулийн өмнө яагаад тэр хүн шороо манаруулах болдог юм бэ? Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө С.Ганбаатар улс орон даяар шороо манаруулсан шүү дээ. Тэрхүү манарсан их шороо нь замхарч дуусаагүй байна гэж хэлж болно. Ингэж шороо манаргах шаардлага түүнд байсан юм билээ. Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас М.Энхболд, Ардчилсан намаас Х.Баттулга нар нэр дэвшсэн.
Тэдэнтэй ноцолдохын тулд л шороо манаруулсан хэрэг шүү дээ. Тэр манарсан шороо эцсийн бүлэгтээ БНСУ-ын иргэнээс С.Ганбаатар гэртээ хахууль авж байгаа хэргээр шувтарсан. Энэ талаар тухайн үед ЦЕГ албан ёсоор мэдээлсэн юм.
“МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатарын олон нийтийн цахим сүлжээнд тавигдсан гадаадын иргэнээс хандив авч байгаа хэргийг зохих газрууд шалгасан. Шалгалтын хүрээнд цагдаагийн байгууллага тухайн үеийн МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатараас энэ талаар тайлбар авахаар зургаадугаар сарын 21, 22-ны өдрүүдэд Дундговь, Өмнөговь, Улаанбаатар хот, Хөвсгөл аймгуудад хүсэлт тавихад тэрээр шалгуулахаас татгалзсан.
Цагдаагийн байгууллагаас дээрх гомдлын шалгалтын явцад олон нийтийн сүлжээнд тавигдаад байгаа гадаадын иргэдээс мөнгө авч буй бичлэг нь 2017 оны тавдугаар сарын 23-ны өдөр С.Ганбаатарын гэрт болсон үйл явдал мөн болох нь, мөн түүнчлэн тухайн бичлэг нь ямар нэгэн эвлүүлэг, засварлалт, дуу хоолойн өөрчлөлтгүй болох нь тогтоогдсон. Тухайн бичлэгт байж байгаа С.Ганбаатарын дуу хоолой нь өөрийнх нь дуу хоолой болох нь мөн тогтоогдсон. Үүнийг үндэслээд цагдаагийн байгууллагаас нэр дэвшигч С.Ганбаатарын оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүх буюу Баянзүрх дүүргийн шүүхэд түүнийг сонгуулийн тухай хууль, тогтоомж зөрчсөн эсэхийг тогтоолгохоор 2017 оны зургаадугаар сарын 22-ны өдөр буюу өнөөдөр албан ёсоор шилжүүлсэн” гэж ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны III хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Дагвасүрэн хэлсэн нь цагаан дээр хараар бичигдэн баримт болон үлдсэн байна.
Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө манаруулсан “шороо” Ганбаагийн үйлдэл ингэж авлигаар төгссөн байх жишээтэй. Түүний авлигын хэрэг явдал юу болсон талаар өнөөдөр таг чиг. Сонгуулийн хуулийг парламент 2019 оны 12 дугаар сард баталсан. Уг хуульд “...Авлигын хэргээр ял авсан шүүхийн тогтоолтой этгээдийг нэр дэвшүүлэхгүй” гэсэн заалт бий. Гэвч гадаадын иргэнээс гэртээ авилга авсан бичлэг нь ард түмэнд хүрсэн “шороо” Ганбаа өнөөдөр УИХ-ын сонгуульд Эрдэнэт хотод нэр дэвшээд явж байх жишээтэй.
Тус тойрогт олон сайн нэр дэвшигчид байгаа. Гэхдээ тэдэнд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд байхдаа гэртээ авлига авч байсан бичлэг нь ил болсон С.Ганбаатарыг сонгох уу гэдэг асуулт сонгогчдын өмнө байна.
С.Ганбаатарын улс төрд орж ирсэн, УИХ-ын гишүүн (2012 он) болсон явдал нь саяхны үйл явдал. Энэ талаар сонгогчид мартах болоогүй. УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө тэрээр нийслэлийн Хан-Уул дүүрэгт нэр дэвшинэ гээд баахан шороо манаруулсан. Яг сонгууль болоход Дархан-Уул аймаг (Дархан хот)-т нэр дэвшсэн. Түүний энэ гэнэтийн шийдвэрийн талаар хүмүүс тухайн үед нийслэлийн Хан-Уул дүүрэгт нэр дэвшсэн Л.Болдоос их мөнгө аваад тойргоо сольсон гэж ярьдаг. Харин УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар түүнд нийслэлд нэр дэвших боломж байсан. Гэвч тэрээр Эрдэнэтийг сонгосон. Болж өнгөрсөн үйл явдлаас авсан сургамж дээрээ түшиглээд хэлэхэд, нийслэлд хэн нэгэн этгээдэд мөнгөөр УИХ-ын сонгуулийн тойрог гаргаж өгөөд, өөрөө Эрдэнэтийг зорьсон байх магадлалтай. Гэхдээ ийм төрлийн мэдээлэл ил тод болоход тодорхой хугацаа шаардагддаг гэдгийг бодолцож үзэх хэрэгтэй. Хэрэв тийм биш бол сайн хэрэг...
Өөр нэгэн зүйл:
МҮЭ-тэй “шороо” Ганбаа холбоотой. Түүнийг Үйлдвэрчний Эвлэлийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад улс төрд орсон гэдгийг бүгд мэднэ. Үе үеийнхний татвар, улсын төсвийн хөрөнгөөр хөл дээрээ боссон энэхүү төрийн бус байгууллагыг толгойлж байхдаа мөнгөөр нь гараа угаасан гэж зарим нэг эх сурвалж хэлдэг. Ингэж хардах нэг үйл явдлын талаар эргэн дурсая. МҮЭ-ийн байрны ард (баруун тал) 14 давхар оффиссийн барилга баригдаад удаагүй байна. Тухайн барилга зай талбайгаа өндөр үнээр түрээслэдэг. Энэ газар угтаа бол МҮЭ-ийнх гэсэн ойлголт бусдад байдаг. Өөрсдөө ч тэгж ойлгуулах хүсэлтэй. Гэхдээ одоогоор яг эзэн нь тодорхой бус байна. Тодорхой бус аливаа зүйлийн ард (нууц ноёнтон) нь дандаа улстөрчид байдаг. Энэ өнцгөөс харвал уг оффиссын эзэн “шороо” Ганбаа байх магадлалтай гэж учир мэдэх хүмүүс харддаг. Энэ үнэн биз.
Ийм аргаар амьдардаг, улс төр хийдэг, мөн сонгууль болгоноор нэр дэвшдэг “Шороо” Ганбаа мэтийн хутган үймүүлэгчид үнэн хэрэгтээ Монголын төлөө ганц тоосго ч цохиж үзээгүй. Зөвхөн шороо манаргаж л явдаг.
Бөөн шороо манаргаж явдаг энэ нөхөр эхэн үедээ өмнөдийн мухар сүсгийн шинжтэй баахан мунхруулгын бизнес хийсэн хүн. Фенг-шү хэмээх Ганбаатар Монголд үнэндээ юу хийсэн юм бэ гэх асуултад хэн ч тоймтой юм хэлж чаддаггүй. Учир нь тэр энэ улс орны төлөө юу ч хийгээгүй хүн.
Фенг-шү хэмээх шашны урсгалын элдэв мунхруулгын бизнесээр чамгүй хөлжсөн энэ этгээд дараа нь тухайн үеийн эрх баригчдын нэгтэй сүрхий ойртон шадарлаж, төрийн ордонд өрөөтэй болон тухалж байсан. Сүүлдээ эзнийхээ зуу гэсэн болгон руу боргон дайрч, хормой хотыг нь сэт татан урж тасдаж байдаг зуудаг нохой нь болж хувирсан биз дээ. Энд дурдагдаж байгаа цаг үе нь 2006 он гэдгийг танд сануулъя. Үнэн хэрэгтээ энэ хүн нийгмийн баялаг бүтээгчдийн хэдэн хувийг төлөөлж, улс орныг бужигнуулаад шороо манаргаад яваа юм бэ.
Үйлдвэрчний эвлэл гэх хуучны байгууллагын нэр сүрийг өөрийнхөө улс төр хийх суурь болгосон. Улмаар нэр нүүрээ олон түмэнд танил болгож аваад зогсохгүй, түмний эрх ашгийн төлөө явдаг баатрын дүрд хувирсан гэж хэлж болно.
С.Ганбаатар иргэний хөдөлгөөнд нэгдэн тэмцэж явахдаа Ерөнхий сайдад шаардлага гардуулах гэж ороод гарахдаа “Уучлаарай, телевизүүд хамт яваа. Тэднийг оруулж ирээд зураг авахуулаад гаргамаар байна” гэж хэлэхэд тухайн үеийн Ерөнхий сайд эелдэгээр зөвшөөрч тэг ээ, тэг гэсэн тухай нь хамт орсон нөхдүүд нь “С.Ганбаатар зурагт дагаж далдайсан, мөн ч хөөрхийлөлтэй хүн юм аа” гэж гарч ирээд шивэр авир ярьж байсан тухай нь сэтгүүлчид шоглон дамжуулцгааж байсан гэдэг юм. Иймэрхүү овжин шоугаар улс төрийнхөө гарааг эхэлсэн “шороо” Ганбаа мэт нь хэзээ ч сонгогчдын төлөө явахгүй. Явж байгаа ч үгүй. Тэр уран донгодож л чадна.
Эрдэнэтчүүд ч авлига аваад газар дээрээ баригдаж байсан, энд тэнд зараалаар шороо манаргаж явахаас өөр юу ч хийгээгүй, ээлжит нэгэн хүүхэлдэйг сонгохгүй биз.
З.Ядам
Сэтгэгдэл (21)