“Дарангуйлагчийг давраахгүй” цуглаан С.Зориг агсны хөшөөний урд болж байна.
Энэ үеэр нэр дэвшигч Э.Бат-Үүл “Ардчиллн анхдагч нар С.Зориг агсны хөшөөний урд цуглаад байна. Шалтгаан нь зургадугаар сарбн 24-нд болох сонгууль чөлөөт ардчилсан сонгууль болохгүй. Хулхи сонгууль болох нь. Энэ нь АН-ын гурван нэр дэвшигчийг цагдан хорьсноор нь илэрлээ. УИД иргэдийн эрхийг дэвсэллээ. Хуулиа мэддэг шүүгч байна уу гэж эргэлзэхэд хүрж байна.
Сонгогч түмэн нэр дэвшигчтэйгээ уулзах ёстой. Энэ бололцоо хангагдсан байх ёстой. Шүүхээс тайлбар гаргаан байна лээ. Шүүх үнэндээ Үндсэн хууль, Эрүүгийн хуулиа мэдэхгүй байна. Иргэдийн сонгох эрх бол бидний дээд эрх.
Энэ сонгуульд бол дарангуйлагчийг хууль ёсны харагдуулах сонгууль болж байна. Дахин хэлье. Дарангуйлагчийг хууль ёсны болж харагдуулах сонгууль болох гээд байна. Цагдан хоригдон нэр дэвшигчийг ядаж хэлэх үг олгохгүй, сүүлийн мөчид суллахгүй бол сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч болохгүй шүү. 48 цагийн дотор АН-ын гурван нэр дэвшигчийг чөлөөлөхгүй бол энэ сонгууль хууль бус сонгууль гэж үзэн тэмцлийн бусад хэлбэр рүү шилжинэ” гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (57)