АН-аас нэр дэвшигчдийг цагдан хорьж байгаа асуудлаар мэдээлэл хийлээ.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү “Хууль тогтоох байгууллагын найм дахь удаагийн сонгууль сүүлийн шатандаа явж байна. УИх-д нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн улс төрийн намын шийдвэр, бие даагчид СЕХ, хууль хяналтын байгууллагууд, Татварын ерөнхий газар зэрэг маш олон газраас лавлагаа авч байж албан ёсны нэр дэвшигчийн үнэмлэх авдаг.
Гэвч санал хураалт болохоос тав хоногийн өмнө нэр дэвшиж байгаа хүмүүсийг баривчлах, барьцаа хөрөнгө байршуулах шахалт үзүүлж байгааг АН сонгуулийн үр дүнд нөлөөлөх гэсэн нөгөөтээгүүр, дарангуйлах гэсэн оролдлого гэж үзэж эсэргүүцэж байна. Нэр дэвшиж байгаа хүмүүс гэм буруутай эсэхийг тогтоох шаардлагатай байсан юм бол өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд шалгах боломж байсан. Энэ хүмүүс нутгаасаа оргон зайлахгүй.
Нэр дэвшээд явж байгаа хүмүүсийг санал хураалт дуусах хүртэл цагдан хорих шийдвэр гаргаж байгаа нь иргэдийн сонгох эрх рүү халдаж байгаа хэрэг. Ер нь сонгуулийн үед СЕХ-ны зөвшөөрөлгүйгээр уг үйл ажиллагааг явуулах эрхгүй байдаг.
Санал хураалт болохоос өмнө Засгийн газрын шийдвэр, УИХ-ын тогтоолыг биелүүлснийх нь төлөө хорих, 100 жилийн хөрөнгөтэй нь тэнцэх барьцаа хөрөнгө шаардаж байхгүйнх нь төлөө хорьдог нь ардчиллын үндсэн зарчимтай нийцэхгүй байна. Тиймээс АН-аас бусад бие даан нэр дэвшиж байгаа хүмүүс болон улс төрийн намуудад хамтран тэмцэл өрнүүлэхийг уриалж байна” гэлээ.
Шаардлагад “Сонгуулийн компанит ажил дуусаагүй, шүүхээс оргон зайлаагүй байхад АН-аас нэр дэвшигч С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан, МАН-аас нэр дэвшигч Ж.Эрдэнэбат, Сахигтун-Үндсэн хуулийн 19 эвслээс нэр дэвшигч Х.Бат-Ялалт, бие даан нэр дэвшигч Н.Номтойбаяр нарыг цагдан хорилоо. Энэхүү үйл ажиллагаа нь нэр дэвшигчийн Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуульд заасан нэр дэвшигчийн баталгааг бүдүүлгээр зөрчсөн үйл явдал гэж харж байна. Тиймээс ардчилал, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг хамгаалж байр сууриа илэрхийлэхийг нийт нам, эвсэл бусад нэр дэвшигч, ардчиллын төлөөх иргэдэд уриалж байна” гэжээ.
А.Сүх
Сэтгэгдэл (4)