Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг шүүхийн шийдвэрийн дагуу хуулийн байгууллагаас 461 дүгээр ангид саатуулжээ.
Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Үнэн. Шүүхийн шийдвэрээр баривчилсан" гэлээ.
Сануулахад, энэ сарын 11-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг энэ сарын 16-ны өдөр буюу гэм бурууг хэлэлцэх шүүх хурал хүртэл цагдан хорих захирамж гаргасан. Тус захирамж түүнийг шүүх хуралдаанд өөрийн биеэр ирээгүй, мөн шүүхэд барьцаа болгон өгөх 10 тэрбум төгрөгөө байршуулаагүй гэх шалтгаанаар гарсан гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байгаа юм.
Сэтгэгдэл (19)