УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойрогт "Сахигтун, Үндсэн хууль 19" эвслээс нэр дэвшигч Л.Наранбаатар мэдээлэл хийлээ. Түүнийг хоёр газраас зэрэг нэр дэвшсэн гээд эрхийг нь хасаад байгаа билээ. Уг асуудлаар өнөөдөр шүүх хурал болох байсан ч иргэдийн оролцоо хангалтгүй гэдэг үндэслэлээр хойшлогдсон байна.
Энэ талаар Л.Наранбаатар "Ямар ч хүн Үндсэн хуулинд тусгагдсан сонгох, сонгогдох эрхээ эдлэх хэрэгтэй. Энэ эрхийг сонгуулийн ерөнхий хороо бүдүүлгээр, миний өрсөлдөгчдийн захиалгаар хийж байгаа нь нотлогдож байна. Тиймээс залуучуудыг шударгаар өрсөлдөх боломжийг олгооч. Өнөөдөр 16:00 цагт шүүх хурлаа үргэлжлүүлэх саналыг тавьсан. Шүүх хурал хүлээж авсан. Гэхдээ өнөөдөр шүүх хурал болно гэж найдахгүй байна. Манай хуульч хэн гэдэг нь мэдэгдэхгүй, утсаа салгаад алга болсон иргэдийн төлөөлөгчийг солихыг шаардсан. Би шүүхэд найдаж байна. Шүүх миний өрсөлдөгчийн гар хөл болоод явахгүй байх. Би хоёр газраас зэрэг нэр дэвших тэнэг хүн биш. "Зөв электорат" эвслээс нэр дэвших санал тавьсан ч би татгалзсан. "Сахигтан, Үндсэн хууль 19" эвслээс би нэр дэвшсэн. Сонгох, сонгогдох эрхээ эдлэх ажлаа зогсоохгүй. Шударга үнэн шүүхээр шийдүүлэхийн төлөө явна. Би ялна гэдэгтээ итгэлтэй байна.
Сэтгэгдэл (4)