Уг асуудалтай холбогдуулан түүний өмгөөлөгч Н.Мандах мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Мөрдөгчийг дарамталсан гэдэг үндэслэлээр Н.Номтойбаярыг цагдан хорьсон. Гэтэл өмгөөлөгчдийн зүгээс хэрэгт авагдсан баримтаар энэ байдал тогтоогдоогүй гэж үзэж байна. Учир нь мөрдөгчтэй утсаас ярьсан гэдэг зүйл нь мөрдөгчийг дарамталсан гэдэг нотлох баримт болохгүй.
Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар түүнийг хууль бусаар цагдан хорьсон. Угтаа бол цагдан хорихоосоо өмнө Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдэх ёстой байсан. Гэвч хуулийн энэ заалтыг зөрчсөн. Нөгөөтээгүүр, Монгол Улсын иргэн хүн сонгогдох, сонгох эрх нь хуулиар нээлттэй. Н.Номтойбаяр энэ эрхээ эдэлж чадахгүйд хүрч байна. Тиймээс ядаж нэр дэвшигчийнхээ сурталчилгаа хийх, нэр дэвших боломжийг олгож өгөөч гэж шүүхээс хүсч байна. Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр гарсан өдрөөр нэр дэвшигчид тооцогдох ёстой.
Энэ шийдвэрийг шүүх барих ёстой. Гэтэл хуулийн зөрчилдөөн үүсч байна. Сонгуулийн ерөнхий хороонд хандсан. Тодорхой хариулт өгөөгүй.
Эхний удаагийн шүүх хуралдаанаар үүнийг тодруулах хүсэлт гаргасан. Шүүхээс Сонгуулийн ерөнхий хороо руу албан бичиг явуулна гэсэн. Н.Номтойбаяр мөрдөгчийг дарамталсан гэх утасны бичлэг гэж байхгүй. Гэрчийн мэдүүлэгч байхгүй. Мөрдөгчийг дарамталсан гэсэн албан бичиг ирүүлсэн гэсэн мөртлөө бидэнд танилцуулаагүй. Мөрдөгчийг дарамталсан гэх ямар ч баримт байхгүй. Яг үнэндээ Н.Номтойбаярыг цагдан хорих хүсэлтийг прокурор гаргаагүй юм шүү. Шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд шийдсэн асуудал” гэлээ.
Сэтгэгдэл (16)