УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзсэн Н.Номтойбаярыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэ сарын 26-ныг хүртэл цагдан хорьсон билээ.
Шүүхийн уг шийдвэр нь хууль дүрэм зөрчиж байна хэмээн түүний өмгөөлөгчид дээд шатны шүүхэд хандсны дагуу өмгөөлөгчдийн гомдлыг Улсын дээд шүүхэд хэлэлцэж байна. Энэ үеэр нэр дэвшигч Н.Номтойбаярын өмгөөлөгч Д.Одонтунгалаг “Монгол Улсад нэр дэвшигчийн бүрэн эрхийн баталгаа бүрэн эрх хэрэгжихгүй байна. Хэн нэгний нөлөөнд автаж, нэр дэвшигчийн эрхийг зөрчиж байна. Сонгуулийн ерөнхий хороонд өөрийн биеэр хүсэлт, гомдол гаргасан боловч хуулийг илт гуйвуулсан хариу өгсөн.
Хуульд нэр дэвшигч сонгуульд нэр дэвших үнэмлэхийг хүлээж авснаар мөрийн хөтөлбөрийн баталгаа хэрэгжинэ гэсэн заалт бий. Нэр дэвшигчийн эрх нь сонгуулийн сурталчилгаа эхэлсэн албан ёсны өдрөөс хойш баталгааждаг. Гэвч албан ёсны акт нь 26-ний өдөр гарсан. Тиймээс нэр дэвшигчийн эрхэнд халдсан шийдвэр нь хуульд нийцэж байна уу гэдгийг тодруулах хэрэгтэй байна.
Хуулийн байгууллага хүний эрхэд халдсан шийдвэр гаргахдаа заавал хуулийн үндэслэлтэй шийдвэр гаргах ёстой. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Нэр дэвшигч Н.Номтойбаяр мөрдөгчийг дарамталж, утсаар ярьсан гэдэг үндэслэлээр цагдан хоригдсон. Шүүх хуралдааны тэмдэглэлийг бид үзүүлэхийг хүссэн ч шүүх хүсэлтийг хүлээж аваагүй.
Мөн мэдээлэл гэх нотлох баримтыг шүүх хуралдааны явцад шүүгч гаргаж ирсэн. Үүнийгээ талуудад заавал танилцуулах ёстой. Гэтэл тэгээгүй” гэлээ.
Сэтгэгдэл (4)