Улсын онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин "АНУ-д нэг сая ам.долларын тусламж үзүүлнэ. Ингэхдээ цар тахлын голомтод ажиллаж байгаа эмнэлгийн ажилчдад хамгаалах хувцас, хэрэгслийг энэ сард хүргэж өгнө. Америкийн талаас талархаж хүлээж авна гэсэн.
Энэ сард гурван удаагийн тусгай үүргийн онгоцоор иргэдээ авчирсан. Оюутолгой компанийн зүгээс ажилчдадаа Австрали улс руу хүргэхийн тулд МИАТ компанийн онгоцыг түрээслэсэн. Буцаж ирэх үед нь Монгол Улсын иргэдээ авчирсан. Үүнээс гадна Казахтсан улсаа иргэдээ авчирсан.
Өнөөдөр Японоос иргэдээ авчрахаар онгоц хөөрсөн. Мөн энэ сарын 12-нд Энэтхэгт суралцаж буй ламхай нарыг авчирна.
Үүний дараа 17-ны өдөр Сөүлээс транзит зорчигчдоо авна. Солонгосын талаас нислэг хийхийг зөвшөөрсөн.
18-нд Сөүл рүү дахин нислэг үйлдэж, Солонгос дахь иргэдээ авна. Дараа нь Франкфуртаас иргэдээ авчирна.
Өнөөдөр АНУ руу нислэг үйлдэж иргэдээ авчирна. 20-ны өдөр Зүүн өмнөд Ази руу нислэг үйлдэхээр судалж байна. Нийт есөн удаагийн нислэгээр 2600 орчим иргэнээ авчирна. УОК-оос аль болох олон иргэнээ татан авчрахаар ажилласан. Гэвч бидний нөөц боломж хязгаарлагдмал байгааг ойлгоорой. Энэ оны нэгдүгээр сараас хойш 63 мянган иргэнээ авчирсан байна. Харин тусгай үүргийн онгоцоор 9500 орчим иргэнээ авчирлаа.
Түүнчлэн цар тахлын үед онцгой үүрэг гүйцэтгэж буй эхний 10 алба хаагчид орон сууцны батламж гардуулсан. Энэ ажил үргэлжилнэ. Учир нь хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй барилгын компанийн хүсэлтийг хүлээж авна. Ингэхдээ ашиглалтад 100 хувь орсон, чанарын стандарттай, нэг мкв талбайн үнэ боломжийн байх ёстой.
Түүнчлэн танил талынхаа компаниас орон сууц төрийн компаниас худалдаж авч шахдаг асуудал өмнө нь гарч байсан. Ийм асуудал гарахаас сэргийлнэ.
Үүний тулд тухайн орон сууцанд хамрагдах эрхтэй алба хаагч өөрөө хаана орон сууц худалдаж авахаа сонгосны үндсэн дээр НОСК-тай гэрээ байгуулна.
Мөн урьдчилгаа төлбөрт уян хатан хандана. Урьдчилгаа төлбөр төлөх боломжгүй нь төлөхгүй байж болно. Төлнө гэвэл төлж болно. Гол нь сард төлөх төлбөрийн хэмжээгээ харж орон сууцны талбайгаа сонгох ёстой. Энэ ажлыг ирэх долдугаар сар гэхэд зохион байгуулж дуусна. Өмнө нь орон сууц худалдаж авч байгаагүй иргэн байх ёстой. Энэ мэдээллийг шалгахад амархан. Квотын хувьд байр бэлэн болсны дараа зарлана. Эхний ээлжинд квотын хэмжээг гаргасан. Эмнэлгийн салбарынханд түлхүү олгоно" гэлээ.
Сэтгэгдэл (1)