УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзсэн Н.Номтойбаярыг Чингэлтэй дүүргийн шүүхийн шийдвэрийн дагуу Цагдан хорих 461 дүгээр цагдан хорьсон билээ. Ингэснээр тэрбээр хорих газраас сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлж, нэр дэвших процессийн арын ажлыг түүний гэр бүл гүйцэтгэж байгаа юм. Тэгвэл түүнийг суллах эсэхийг шийдэх шүүх хурал маргааш болох гэж байна.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч Н.Баттөгсийн өмгөөлөгч Д.Батбаяр нь шүүх хуралдааны товыг өөрчлөх тухай хүсэлт гаргасны дагуу уг хүсэлтийг тус дүүргийн шүүхийн шүүгч энэ сарын 9-ний өдрийн 09.00 цагт хэлэлцсэн юм. Уг хуралдаанаар Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг энэ сарын 11-ний өдөр буюу өнөөдөр 14.00 цагаас нээлттэй явуулахаар товлон зарласан. Шүүх хуралдааны явцад шүүгдэгч Н.Номтойбаярын өмгөөлөгч Н.Мандах, М.Базаррагчаа нар нь шүүгдэгч Н.Номтойбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлт гаргасан ч шүүх хэлэлцэхгүй орхиж, захирамжийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм. Тиймээс өнөөдрийн шүүх хуралдаанаар Н.Номтойбаярын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтээ дахин гаргах юм байна.
Ташрамд дурдахад, Нийслэлийн Прокурорын газраас Н.Номтойбаяр нарт Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйл /худал мэдүүлэх/-ийн 21.2-1, 22.1 дүгээр зүйл /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн. Хэргийг энэ сарын 26-ны өдөр хэлэлцэхээр болсон ч хугацааг нь наашлуулж, өнөөдөр хэлэлцэхээр болсон нь энэ юм
Сэтгэгдэл (2)