Өнгөрсөн шөнө 01.00 цагт гэртээ харихаар автобусны буудлын орчим явж байсан хөгжлийн бэрхшээлтэй 33 настай иргэн “Э”-г үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр боож унаган "самсунг галакси S8" маркийн гар утсыг нь дээрэмджээ.
Дуудлага мэдээллийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн дэслэгч Б.Ангарагхүү, цагдаагийн дэд ахлагч Д.Дэлгэрсайхан нар хэргийн газарт шуурхай эрэн сурвалжилж ажилласнаар тус хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй Г, М нар бүлэглэн үйлдсэнийг илрүүлэн тус дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.