Шадар сайд Ө.Энхтүвшин цар тахлын үед хүнд нөхцөлд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтэн, төрийн албан хаагчдад түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны батламж гардууллаа.
Нийт 1500 орчим албан хаагчийг орон сууцтай болгохоор тогтсоноос эхний ээлжид 10 эмч, эмнэлгийн ажилтанд орон сууцных нь батламжийг гардуулж өглөө.
Тэрбээр энэ үеэр "Засгийн газраас Улсын комисс хүлээгээд авчихсан, чанартай, үнэ хямд орон сууцыг алба хаагчиддаа нийлүүлнэ. УИХ-ын хаврын чуулганаар цар тахлын эсрэг хуулийг баталсан. Энэ нь гол нь цар тахлаас хамгаалах, урьдчилан сэргийлэх хууль юм. Хуульд Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэх бүх арга хэмжээг зааж өгсөн. Тэр дундаа эрсдэл бүхий нөхцөлд ажиллаж байгаа төрийн албан хаагчдад түрээслээд өмчлүүлэх орон сууцаар хангах тогтоол гарсан.
Энэ ажлыг цаг алдалгүй шуурхай зохион байгуулах үүргийг өгсөн.Монгол Улс дотооддоо вирус алдаагүй цөөхөн орны нэг. Гэхдээ эрсдэл өндөр байна. Ийм нөхцөлд дотооддоо алдаагүй явж ирлээ. Үүнд онцгой үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүс бол мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой, тагнуул, хил хамгаалах, батлан хамгаалах, гаалийн ажилчид юм. Өдөр шөнөгүй ажиллаж байна. Та бүхний хүчээр Монгол Улс цар тахлыг дотооддоо алдаагүй байна. Монголын төр зүтгэсэн, сайн ажилласан хүмүүсээ харж үзэх ёстой" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)