АН-аас Сонгинохайрхан дүүргийн 28 дугаарт тойрогт нэр дэвшигчдээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ талаар нэр дэвшигч О.Магнай “Бидний зүгээс эрх баригчдын халз мэтгэлцээнд урих гэсэн юм. Ингэхдээ ирэх лхагва гарагийн 12.00 цагт хэвлэл мэдээллийн хэрэгслээр биш Хархорин зах дээр иргэдийн нүдэн дээр мэтгэлцье.
Эрх баригчдын ярьж байгаа шиг амьдрал сайхан болсон уу гэдгийг сөрөг хүчний намын хувьд мэтгэнэ. Энэ нь иргэдийн сонголт бодитой байхад бодит хувь нэмэр болно гэж ойлгож байна.
Манай улс авлигын хэмжээгээр дэлхийд 148 дугаарт орж байна. Эдийн засгийн эрх чөлөөний индексээрээ 150 дугаарт жагсаж байна. Уриа лоозон нь их сайхан хэрнээ бүгд авлига шүү дээ.
Яагаад бүгд төрийн албан хаагч болох гээд дайраад байгаа юм. Учир нь төр нь тэр чигтээ авлигын үүр болсон.
Гудамжинд гутал тослоод сууя гэхэд хүртэл дүүргээс зөвшөөрөл авах шаардлагатай болж байна. Хүн өөрийнхөө мөнгөөр гуанз, дэлгүүр нээхэд муу юм зараад дампууруулъя гэж хэзээ ч бодохгүй. Зах зээл нь өөрөө шалгуур байдаг. Хамгийн гол нь иргэд өөрөө өөртөө ажлын байр бий болгоё гэхэд хамгийн их дарамталж байгаа нь төрийн тусгай зөвшөөрөл байдаг. Хэчнээн авьяас чадвар байлаа гээд танил талгүй бол явахгүй байна. Үүнийг засах ёстой” гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (3)