УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль албан ёсоор эхлээд хэд хонож байна. Санал хураалт болоход 17 хоногийн хугацаа үлдсэн байна. Энэ цаг үед АН-ынхан хандивын уулзалтаа зохион байгуулахаар төлөвлөжээ.
Тодруулбал, АН-ын хандивлагчдын уулзалт өнөөдөр буюу 2020 оны зургадугаар сарын 7-ны оройн 18:00 цагт Зайсангийн “High Land Park” клубт болох юм байна.
АН энэ удаагийн сонгуульд зориулсан хандивлагчдын уулзалтыг VIP түвшинд зохион байгуулах бөгөөд нөлөө бүхий, томоохон 20 гаруй улс төр, бизнесийн хүмүүсийг урьжээ.
АН-ын урилга “Шунхлай” группийн ерөнхийлөгч П.Батсайхан, “Женко” группийн ерөнхийлөгч Х.Баттуул, “Нутгийн буян групп” ХХК-ийн ерөнхий захирал Л.Бат-Орших, “Магнай трейд” группийн ерөнхий захирал Р.Ганзориг, “Ээрмэл” ХК-ийн ерөнхий захирал С.Мөнхжаргал,Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, Худалдаа хөгжлийн банкны ерөнхийлөгч Б.Мэдрээ, “Монос фарм трейд” ХХК-ийн ерөнхий захирал Л.Эрдэнэчимэг, “Түмэн шувуут” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Л.Эрхэмбаяр, “УБТ” компанийн ерөнхий захирал Х.Болдбаатар, “Бридж” группийн ТУЗ-ийн дарга Д.Ганхуяг, Орхон аймгийн Засаг дарга асан С.Дангаасүрэн, ЭХ-ний сайд асан, “Монгол шуудан” банкны Д.Зоригт, “Монголросцветмет”-ийн ерөнхий захирал асан До.Ганболд, “Оюуны Ундраа”-гийн С.Отгонбаяр, “Тавантолгой транс” ХХК-ийн ерөнхий захирал Д.Дагвадорж, “Ачит Ихт” ХХК-ийг үүсгэн байгуулагч П.Цагаан, МҮХАҮТ-ын дарга О.Амартүвшин, Зон олны намын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Одбаяр, ЕТГ-ын дарга Ө.Шижир, “Хөргөлт сервис” ХХК-ийн ерөнхий захирал Л.Даваасүрэн, “УБДС” ТӨХК-ийн захирал асан Р.Хайдав, Төв аймгаас Б.Чинбат, Орхон аймгаас АН-ын ҮБХ-ны гишүүн Д.Чулуунбат, Ч.Нанзаддорж нарын 26 хүнд албан ёсоор очоод байна.
Мэдээж хэрэг, УИХ-ын сонгууль болж байна, аль нам төрийн эрх мэдлийг гартаа атгах вэ гэдгийг шийдэх чухал цаг үе, үйл ажиллагаа ид дундаа өрнөж байна.
Тиймээс эдгээр хандивлагч, дэмжигчид АН-ын хамгийн хүчтэй өрсөлдөгч болох У.Хүрэлсүхийн багийн эсрэг“Хүчээ нэгтгэе”гэсэн агуулга зорилгоор хандив, дэмжлэгээ өргөнө гэсэн үг юм.
Эх сурвалж: news1.mn
Сэтгэгдэл (9)