24цаг.мн сайт УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогийг хураангуйлан хүргэж байна. Энэ удаад УИХ-ын хоёрдугаар тойрог буюу Баянхонгор аймагт АН-аас нэр дэвшихээр болсон “Номгон санчир” ХХК-ийн захирал А.Адъяасүрэнгийн хөрөнгө орлогийг хүргэж байна.
Тэрбээр АН-ын ҮБХ-ны гишүүн, Баянхонгор аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр ажилладаг. Баянхонгор аймгийн уугуул. Хаа явсан газраа Ерөнхийлөгч Х.Баттулгатай ойр харилцаатай явдаг гэдгээ тунхагладаг гэх.
Үүнийгээ ч “Танайд хоноё” нэвтрүүлгээр багагүй нотлоод амжсан.
Тойргоо багагүй усласан учир рейтингийн хувьд нэлээд дээгүүрт жагсаж буй гэх шуум байдаг. Тиймдээ ч гурван мандаттай тус тойргоос сугарч гарах магадлалтай ширүүхэн өрсөлдөгчийн тоонд багтаж буй.
Жолооны курсний бизнесээс нүүрсний тээврийн салбарыг “базсан” түүний хөрөнгө чамгүй их.
Тухайлбал, түүний жилийн орлого 800 сая төгрөг бол гэр бүлийн гишүүд нь 18 сая төгрөг гэжээ.
Мөн 1 ТЭРБУМ 542 САЯ төгрөгийн орон сууц, барилга байгууламжтай бол 220 сая төгрөгийн үнэтэй автомашин, 100 сая төгрөгийн үнэтэй газар, 700 сая төгрөгийн хадгаламж, 800 сая төгрөгийн авлага, 318,6 сая төгрөгрийн үнэтэй үнэт эдлэлтэй бол бусдад 160 сая төгрөгийн зээлтэй аж.
Түүнчлэн “Премиум кастомс”, “Тэнгри транс групп”, “Сан тээвэр групп”, “Ульгансар транс”, “Өлзийт зам трейд”, “Номгон Санчир групп”, “Топ транспорт”, “Топ капитал”, “Ти Эс Ти” мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, “ХАБ таны төлөө” төрийн бус байгууллага зэрэг компанийн хувьцааг 1-100 хувь эзэмшдэг байна.
Эдгээрээс гадна таван тусгай зөвшөөрөл эзэмшдэг гэжээ.
Г.Нацаг
Сэтгэгдэл (4)