Ерөнхийлөгч Х.Баттулга орон тооны долоон зөвлөхтэй байв. Байв гэдэг нь тэрбээр захирамж гаргаж, Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга, Эрүүл мэнд, хүний хөгжил, нийгмийн бодлого, иргэний оролцооны зөвлөх Д.Үүрийнтуяа, Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын зөвлөх Д.Пүрэвдаваа, Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан нарыг чөлөөлжээ.
Мөн П.Нүрзэд, А.Адъяасүрэн, Р.Булгамаа, О.Амгаланбаатар нарыг орон тооны бус зөвлөхөөс чөлөөлжээ.
Учир нь, Ерөнхийлөгчийн захирамжаар чөлөөлөгдсөн орон тооны болон орон тооны бус найман зөвлөх нь УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр болсонтой холбоотой.
Ингэснээр Ерөнхийлөгч Х.Баттулга Т.Тэгшжаргал, Ц.Эрдэнэбат, Э.Мөнх-Очир гэсэн гуравхан зөвлөхтэй үлдэж байна.
Нэг үгээр, УИХ-ын сонгуулиас үүдэж, Төрийн тэргүүн бараг ганцаараа үлдэж буй бололтой. Санаж байгаа бол Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд "Амиа бодмоор байна" хэмээгээд албан тушаалаасаа бууж, АН-ын дарга С.Эрдэнийн ахлах зөвлөхөөр очсон байдаг.
Г.Эрхэс
Сэтгэгдэл (11)