УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн төрийн мэдлийн хувьцааг иргэдэд өмчлүүлэх тухай хуулийн төсөлд санал авахаар Засгийн газарт хүргүүллээ.
Тэрбээр “УИХ-ын гишүүн таван гишүүн МАНАН дэглэмийн эсрэг тэмцлийг зохион байгуулаад багагүй хугацаа өнгөрлөө. Гол нь иргэдийг баялагт нь эзэн болгох, стратегийн ач холбогдолтой ордуудын хувьцааг тэдэнд өмчлүүлэх зорилт тавьж байсан юм. Энэ хүрээнд "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн хувьцааг 100 хувь иргэдэд өмчлүүлэх хуулийн төслийг ШИНЭ намын зүгээс өргөн барьж байна.
УИХ-ын үйл ажиллагаа дараагийн УИХ байгуулагдаж, шинэ гишүүд тангараг өргөснөөр бүрэн эрхийн хугацаа нь дуусдаг. Тиймээс зургадугаар сарын 24-нийг хүртэл хуулийн төсөл өргөн барих бүрэн эрхтэй гэсэн үг.
ШИНЭ намын зүгээс иргэдийн 1072 хувьцааны тоог нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн. Ингэхдээ "Эрдэнэс Тавантолгой" ХКК хаалттай компани. Уг компанийг нээлттэй болгож иргэдийн одоогийн байгаа хувьцаан дээр нэмж 3600 ширхэг хувьцаа эзэмшүүлэх замаар иргэдийн өмчлөх эрхийг дэмжих шаардлагатай. Хэрэв ингэж чадвал нэг хүнд 266 сая төгрөгийн өмчлөх эрхийн хувьцаа бий болно. Дөрвөн хүн амтай айлд нэг тэрбум төгрөгтэй тэнцэхүйц өмчлөх эрхийн хувьцаа бий болно гэж харж байна” гэв.
Сэтгэгдэл (10)