АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү "Манай намын зарим гишүүдийг гүтгэж харлуулах үйл ажиллагаа хэрээс хэтэрч байна. Манай намын зүгээс улс төрийн бусад нам, эсвлүүдэд шударга, нээлттэй өрсөлдье. Мөнгөөр биш мөрийн хөтөлбөрөөрөө, бодлогоороо өрсөлдье гэдэг уриалгыг гаргасан.
Харамсалтай нь эрх баригч нам хулгайгаа, өөрсдийнхөө 60 тэрбумын асуудлыг нуух гэж сөрөг хүчний улс төрийн намууд руу гүтгэн харлуулах үйл ажиллагаа явуулж байна.
Хэн, хаанаас ямар зорилгоор их мөнгө төлж ийм гүтгэлэг явуулж байгааг манай намын хуулийн багийнхан олж илрүүлсэн. Сонгууль гэдэг бол нэг нэр дэвшигч нөгөөгөө харлуулах биш шударга өрсөлдөөн байх ёстой. Харамсалтай нь Ардчилсан намаас дэвшсэн зарим нэр дэвшигчдийг Сонгуулийн ерөнхий хороо бүртгээгүй гэдэг худал мэдээлэл тараасан. Сонгуулийн ерөнхий хороо бүх нэр дэвшигчдийг бүртгэсэн гэдгийг мэдээлж байна. Иймээс манай намаас нэр дэвшигчдийг санаатайгаар гүтгэх, харлуулах үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийг хууль хяналтын байгууллагаар шалгуулна" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (11)