УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн нэг дүгээр тойрог буюу Архангай аймагт нийслэлийн Газрын албаны дарга асан Э.Болорчулуун бие даан нэр дэвшихээр болсон билээ. Тэгвэл тэрбээр бие даан нэр дэвших эрх баталгаажсан тогтоолоо Сонгуулийн ерөнхий хорооноос гардан авлаа.
Энэ талаараа тэрбээр "Монгол төрд шинэ залуу үеийн шинэчлэлийн салхийг оруулан хөгжил цэцэглэлтийг түүчээлж, АРХАНГАЙ аймгийн нутгийн зон олны итгэлийг хүлээн мөрийн хөтөлбөрөө хамтдаа хэрэгжүүлэх сонголтыг хийх цаг мөч ойртсоор байна.
Намайг дэмжин ажиллаж байгаа гэр бүл, журмын анд нөхөд, нийт АРХАНГАЙЧУУДДАА талархал илэрхийлье" гэжээ.
Сэтгэгдэл (1)