Өнгөрсөн долоо хоногт Архангай аймгийн АН-ын хороо хуралдаж С.Эрдэнэ даргынхаа тогтоолыг хэрэгжүүлэх боломжгүй хэмээн үзэж тогтоол гаргажээ. Тухайлбал, Архангай аймгийн АН-ын даргаар томилсон Г.Золжаргалыг томилсон тогтоол нь өөрөө үндэслэлгүй хэмээн намын хорооны гишүүд санал нэгджээ. Учир нь Архангай аймгийн Ардчилсан намын хорооны дарга М.Батжаргал нь намын удирдлага, зохион байгуулалтын үйл ажиллагааг Ардчилсан намын үндсэн дүрмийн хүрээнд хэрэгжүүлсэн байна гэдэгтэй хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувь санал нийлсэн байна.
Архангай аймгийн АН-ын даргыг хүчээр солих асуудал энэ удаагийн сонгуультай ч холбоотой. Дөрөвдүгээр сарын сүүлээр Архангай аймгийн 15 сумын АН-ын хорооны дарга нар АН-ын дарга С.Эрдэнэд нэгэн албан бичиг ирүүлсэн байдаг. Тэд энэ удаагийн сонгуульд намын гишүүд, дэмжигчдийн итгэл, хүндлэлийг хүлээсэн, олон нийтийн хүсэн хүлээж байгаа, зөв, залуу хүнийг шилж сонгон нэр дэвшүүлэхийг санал болгожээ. Энэхүү санаачилга зарим сумын АН-ын жирийн гишүүдээс эхлээд гарсан бөгөөд улмаар Архангай аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, Ардчилсан оюутны холбоо, Ардчилсан ахмадын холбоо ч энэхүү хөдөлгөөнд албан ёсоор нэгдэн дэмжиж буйгаа албан бичгээр намын удирдпагадаа хүргүүлжээ. Улмаар энэхүү шалгуурт тэнцэж байгаа боловсон хүчнээ, АН-ын ҮБХ-ны гишүүн Энхбаярын Мөнхсайхан гээд түүнийг дэмжиж ажиллахаа мэдэгдсэн байна. Үүнээс болж С.Эрдэнэ дарга Архангай аймгийн АН-ын даргыг гишүүдээ сахилга баттай байлгаж чадаагүй хэмээн халаа солио хийсэн гэдэг. Тэгвэл Энхбаярын Мөнхсайхан гэж хэн бэ?
Тэрбээр АН-ын ҮБХ-ны гишүүнээр ажилладаг. Намаа шинэчлэх залуусын “Эрх чөлөө” хөдөлгөөнийг үүсгэн байгуулж зохицуулагчаар нь ажиллаж байгаа. Мөн С.Эрдэнийн тулгасан 100 сая төгрөгийг өгөхгүй, өөрөөр хэлбэл үнэт зүйл, шударга ёсыг өнгө мөнгөөр шийдэхгүй гэсэн байр суурь дээр хатуу зогсдог. Дээрх хоёр шалтгааны улмаас түүнийг С.Эрдэнэ дарга “зууж” намаасаа нэр дэвшүүлэлгүй хассан байдаг. Тиймээс Энхбаярын Мөнхсайхан Архангай аймагт хувиараа нэр дэвшихээр болоод байгаа юм.
Сэтгэгдэл (10)