Сонгинохайрхан дүүргийн Толгойт орчим Хүнс трэйд компанийн хажууханд байрлах Оньдилт ХХК-ийн хашаанд гал түймэр гарч байна. Иргэдийн хэлж буйгаар компанийни хашаанд байсан хар цаас шатжээ.
Гал түймрийн дуудлагын дагуу Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн онцгой байдлын алба хаагчид цаг алдалгүй ажилласан ч салхи ихтэйн улмаас түймэр бүрэн унтрахгүй байна.
Түймэр гарч байгаа газрын салхин дор ШТС байгаа учир осол аваараас сэргийлж ойр орчим дахь иргэдийг холдуулж байна.
Түүнчлэн зэргэлдээхэн айл өрхүүд байгаа учир иргэдийн өмч хөрөнгө сүйдэх эрсдэл тулгараад байгаа аж.
Иргэдийн хэлж буйгаар тус компани нь ОХУ-аас хар цаас импортлож зах зээлд нийлүүлдэг юм байна.