УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.3 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг тавдугдугаар сарын 22-ны өдрийн 00.00 цаг хүртэл хүлээн авч дуусчээ.
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд 13 нам, дөрвөн эвсэл, 137 бие даан нэрээ дэвшүүлэгчид хуульд заасан хугацаанд багтаан холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгсөн байна. Улмаар Сонгуульд оролцохоор бүртгэгдсэн Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авсан өдрөөс хойш таван хоногийн дотор нягтлан шалгаж, бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх юм.