Өнөөдөр нам, эвсэл нэр дэвшигчдээ СЕХ-нд бүртгүүлэх сүүлийн хугацаа. Үүнтэй холбогдуулан МАН-аас 76 нэр дэвшигчдийнхээ холбогдох материалыг хүлээлгэн өглөө.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Сонгуулийн хуулийн дагуу МАН-аас нэр дэвшиж байгаа 76 нэр дэвшигчийн холбогдох материалыг хуулийн дагуу СЕХ-нд бүрдүүлж өглөө. МАН-ын Бага хурлаас итгэл хүлээлгэж, 76 мандат, 76 тойргоос нэр дэвшигчдийн материал хуулийн хугацаанд бүрдсэн. Энд намын даргаас өндөр ёс суртахуунтай, Монгол төр, иргэдээ гэсэн сэтгэлтэй, мэдлэг боловсрол, дадлага туршлагатай байх гурван шалгуур тавьсан. Энэ дагуу нэр дэвшигчдээ тодруулсан” гэлээ.
Энэ үеэр намын Бага хурлаар зарласан нэр дэвшигчдийн нэрс өөрчлөгдөөгүй гэдгийг онцолсон юм.
А.Сүх