Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн үйлчилгээний болон тусгай албан хаагчдыг орон сууцаар хангах ажлын хүрээнд нэрсийг нь удахгүй зарлахаар болсон.
Ингэхдээ зах зээл дээр 4000 орчим орон сууцанд хамруулахаас гадна 50-70 метр квадрат талбай бүхий 1-3 өрөө байранд алба хаагчдыг хамруулна. Нийт 1300-1500 алба хаагчийг бэлэн орон сууцанд хамруулах бөгөөд санхүүжилтийг Монголбанк, Сангийн яам хариуцах юм. Мөн өчигдрийн хуралдаанаар хойд хөрш ОХУ-д нэг сая ам.долларын тусламж үзүүлэхээр болжээ.