Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08.00 цагаас эхэллээ. Хуралдаанаар 20 гаруй асуудлыг хэлэлцэх юм.
Яг одоо коронавирусний цар тахалтай холбогдуулан олон улсын болон дотоодын нөхцөл байдал хийгээд чартер нислэгүүдийн талаар хуралдаж байна. Үргэлжлүүлэн халдварын үед өндөр ачаалалтай ажиллаж буй төрийн үйлчилгээний, тусгай албан хаагчдыг орон сууцжуулах болон түрээслээд, өмчлөх нөхцөлөөр 1300-1500 өрхийг бэлэн орон сууцанд хамруулах асуудлаар хэлэлцэнэ.
А.Сүх