СЕХ 2020 оны сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах ажил үргэлжилж байна. Энэ сарын 19-ний өдрийн байдлаар нийт 56 бие даан нэрээ дэвшүүлэгчид хуульд заасан баримт бичгээ хүлээлгэн өгчээ.
Нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах хуулийн хугацаа маргааш дуусгавар болно. Мөн сонгуульд оролцохоор бүртгэгдсэн нам, эвслүүд энэ сарын 20, 21-ний өдрүүдэд нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг ирүүлэх юм.
Нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах ажлыг КОВИД-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийн дагуу зохион байгуулж байгаа юм гэж СЕХ-оос мэдээллээ.