Манай сайт УИХ-ын 13-р тойрог буюу Сэлэнгэ аймагт нэр дэвшигчдийг цувралаар танилцуулж байгаа билээ. Энэ удаад бие даан нэр дэвшиж байгаа Батсүхийн Хайдавмөнхийг танилцуулж байна.
Төрсөн газар: Сэлэнгэ аймгийн Сайхан сум
Б.Хайдавмөнх нь 6 хүүхэдтэй айлын бага хүү бөгөөд түүний эцэг Хүнсний химийн ухааны доктор, Аж үйлдвэрийн гавьяат Равжирын Батсүх нь Сэлэнгэ аймгийн Сайхан суманд агрономич, ЕБС-д багшаар ажиллаж байжээ.
Б.Хайдавмөнх нь 2000 онд Япон улсад мэргэжлийн сумод барилдаж байгаад, 2004 онд зодог тайлан эх орондоо ирж, Хүмүүнлэгийн Их Сургуулийг төгсөн, хүнсний үйлдвэрлэл, барилгын салбараас ажлын гараагаа эхэлсэн юм байна.
Дүүргийн АН-ын хорооны гишүүн, АЗХ-д гишүүн, Дорнод аймгаас АН-ын ҮБХ-ны гишүүн, Сэлэнгэ аймгийн АН-ын хорооны гишүүн зэрэг сонгуульт ажил хашиж байжээ. Мөн 80&80 ТББ-ын үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд хамт олонтойгоо нийгэмд чиглэсэн олон ажил хийжээ.
Тэрээр улс төрд танилцах аялал хийх гэж биш, төрөлх нутаг Сэлэнгэ аймгаа хөгжүүлэхээр УИХ-д нэр дэвшиж байна хэмээн нэгэн сайтад ярилцлага өгсөн байна.
Бид цаашид Сэлэнгэ аймгаас нэр дэвшигчдийг цувралаар танилцуулах болно.
Сэтгэгдэл (2)