Зургийг Өдрийн сонин
Монголдоо гэлтгүй дэлхийд "Элэгний" гэдгээрээ алдаршсан хүн бол доктор, гавьяат эмч Ж.Чинбүрэн.
Монгол Улсад хавдрын өвчлөл, нас баралтаараа дэлхийд тэргүүлж байгаа энэ хэцүү үед Монгол Улсад нэвтрүүлсэн элэгний болон нойр булчирхайн мэс засал, Монголд эмчлүүлэх боломжгүй өвчний жагсаалтыг бууруулж, хавдрын өвчлөл, шалтгаан нөхцөлтэй тэмцэж байгаа дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн юм. Түүний эрүүл мэндийн салбарт оруулсан хүчин зүтгэл, олон мянган иргэний амь насыг авран хамгаалсных нь төлөө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарилга гаргаж түүнд гавьяат эмч цол олгосон билээ.
Ийнхүү иргэдийн эрүүл мэндийн хамгаалах энхийн манаанд олон жил үр бүтээлтэй ажилласан тэрбээр УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшихээр болсон.
Тэрбээр уг шийдвэрийнхээ талаар "Эрүүл мэндийн ажилтнуудын төлөөлөл болж монгол хүний эрүүл мэндийг хамгаалах бодлогыг цогцоор хэрэгжүүлэхийг хүссэн" гэж тодотгосон.
Тэгвэл тэрбээр цахим хуудастаа "БҮХ МОНГОЛОО ЭМЧИЛЬЕ. Би улстөрд орж байна. Яагаад гэж үү? Намайг өдөрт хоёр хүн аварч байхад цаана нь 12 хүн амиа алддаг.
Эмч бид эцсийн шатанд нь хэчнээн тэмцэвч хүчин мөхөстөж байна. Том бодлогоор үндэсний хэмжээнд хүчээ нэгтгэн тэмцэх юм бол ард түмнээ аварна" гэж бичжээ.
Түүний эл бичвэрээс түүний улс төрд орох болсон шалтгааныг зөвтгөхөөс аргагүй нь ойлгогдсон байх.
Сэтгэгдэл (18)