УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр мэдэгдэл хийх үеэрээ УИХ-ын гишүүн О.Баасанхүү Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц болон Эрдэнэт үйлдвэрийн дарга асан Т.Бадамжунай нарын талаарх ноцтой мэдэгдэл хийсэн билээ. Тэрбээр "О.Баасанхүү дээрх нэр бүхий хоёр хүнээс 100 мянган ам.доллар авч тэдний үгээр ажилладаг байсан байна. Энэ нь бичлэгээр нотлогдож байна. Энэ бол МАНАН мафийн төлөөлөл. Үүн шиг ноцтой бичлэг тун удахгүй задрах болно" гэдгийг мэдэгдсэн.
Харин энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс утсаар тодруулахад "УЕП-т бичиг өгсөн. Би өөрийнхөө байр суурийг цахим хуудсаар дамжуулж мэдэгдсэн" гэлээ.
Тэгвэл уг бичлэг цахим орчинд тархсан байна. Тиймээс бид элдэв тайлбаргүйгээр бичлэгийг хүргэе.
Сэтгэгдэл (6)