УИХ-ын гишүүн Л.Болд "Бидний дунд албан тушаалын төлөө улайрсан, идэж уухын дон шүгэлсэн хүн байхгүй" гэдгийг өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ онцолоо. Тэрбээр баялагийн хуваарилалтыг тэгш хүртээхийн төлөө тэмцэж ирсэн хүмүүс ШИНЭ эвслээс нэр дэвшиж байна.
Бид жил гаруйн өмнө өвлийн хүйтэнд Сүхбаатарын талбайд жагсаж байлаа. Ирэх сонгуульд МАНАН дэглэмээс салах уу, эсвэл түүнтэй хамт байх уу гэдгийг шийдэх болно. Тиймээс иргэд хариуцлагатай байгаасай гэдгийг хүсэж байна. Би тангарагтаа үнэнч байж гарын үсэг зурна. УИХ-ын чуулган завсарласан ч намын бүлгүүд хуралдсан хэвээр байх болно. Тиймээс шаардлагаа Засгийн газарт хүргүүлсэн хэвэээр байх болно. Сонгуулийн дуулианыг далимдуулж Эрдэнэт үйлдвэр дахиад хулгайлагдах эрсдэл бий. Тиймээс эрдэнэтчүүд нүд цавчилгүй анхаарал, болгоомжтой байх ёстой.
Эрдэнэтийн төлөө дуу хоолойгоо хүргэж, хулгайгаас хамгаалсан Ц.Нямдорж гишүүн Эрдэнэтэд нэр дэвшиж байгаад баяртай байна гэлээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Б.Хурц, Т.Бадамжунай нарын бичлэг задарсан. О.Баасанхүү Б.Хурцаас 100 мянган ам.доллар авч түүний захиалгаар ажилладаг байсан байна. Тиймээс УЕП-т хандаж, шалгуулна" гэлээ.
Ташрамд дурдахад, ШИНЭ эвслээс инженер, санхүүч, улс төр судлаач, их эмч, багш, хууль, эрхзүйч, малчин, геологич, хөгжлийн бэрхшээлтэй 25-аас 50 дээш насны хүмүүс нэр дэвшиж байна.
Сэтгэгдэл (10)