УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Баянгол дүүрэгт гал авалцсан өрсөлдөөн болох төлөвтэй. Тодруулбал, тус дүүрэгт МАН-аас Ж.Ганбаатар, Д.Лүндээжанцан, Х.Ганхуяг нэр дэвших товтой бол АН-аас намын дарга С.Эрдэнэ, Засаг дарга С.Одонтуяа, Д.Батцогт харин МАХН-аас намын дарга Н.Энхбаяр, Ё.Бямбатогтох, П.Цогтбаатар нар өрсөлдөхөөр тов гарчээ.
МАХН-ын хувьд намын дарга Н.Энхбаяраас бусад хоёр нь улс төрд замнасан замнал гэх юмгүй шинэ хүн гэхэд болно. Харин МАН-аас нэр дэвшсэн гурвын хувьд нэлээдгүй чанга даваа гэхэд болно. Учир нь АН-ын дарга С.Эрдэнэ, Засаг дарга С.Одонтуяа нарын хувьд сүүлийн үед багагүй баартай байгаа. Наандаж л намын ҮБХ-ны хурлаас залуу нэр дэвшигчдийнхээ саналыг З.Энхболдтой нийлж "булаасан" гэх хардлагад өртөөд буй. Түүгээр зогсохгүй АН-ыг хагалан бутаргасан асуудалд буруутгагдаж, гоочлуулж буй.
Энэ утгаараа АН-ын хувьд багагүй барцадтай байхыг үгүйсгэхгүй. Хэрвээ АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэтэй МАХН-ын дарга Н.Энхбаяр учраа таарвал ёстой л гал гарсан тойрогт зүй ёсоор тодрох нь лавтай. Нөгөөтээгүүр, МАН-ын талаас Ж.Ганбаатар, Д.Лүндээжанцан, Х.Ганхуяг нарын хэн нь ч тэдэнтэй учраа таарсан чанга сорилт болох нь дамжиггүй.
Гэвч МАХН-ын дарга Н.Энхбаяр үнэхээр энэ удаагийн сонгуульд нэр дэвших үү гэдэг асуудал болоод байна.
Учир нь Үндсэн хуулийн цэцийн 2020 оны тавдугаар сарын 6-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэх үеэр ийм боломж хязгаарлагдсан юм.
Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэгт “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.”,
32 дугаар зүйлийн 32.2.9 дэх заалтад “авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа” гэсэн нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна гэсэн дүгнэлт гаргасан. Ингэснээр МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр дэвших эрхээ дахин хасуулсан юм.
Гэвч тэрбээр Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг ийнхүү үл ойшоож нэрээ дэвшүүллээ. Уг хайнааг хагалах боломж гагцхүү Сонгуулийн ерөнхий хороонд буй. Хэрвээ СЕХ-ноос Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхгүй гэж үзвэл, МАХН Баянгол дүүргийн тойргийг алдах нь лавтай.
Ташрамд дурдахад, 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд МАХН-аас дараах нэр дэвшигчдийг өрсөлдүүлэхээр сонгосон юм.
1. Архангай: Б.Ганцэцэг, Н.Удвал
2. Баян-Өлгий: Б.Айбек, З.Батырбек
3. Баянхонгор: Ж. Ганзул, Г.Цэээнжав, Э.Содномжамц
4. Булган: Ш.Булган
5. Говь-Алтай: Б.Оюунбилэг
6. Говьсүмбэр, Дундговь: Д.Энхсайхан
7. Дорнод: Ж.Энхжаргал
8. Дорноговь: Ч.Чимидсүрэн, С.Мэндсайхан
9. Завхан: Э.Гүндсамбуу, Д.Эрдэнэцогт
10. Өвөрхангай: Ч.Цэндээ, Д.Хоролдамба
11. Өмнөговь: Д.Эрдэнэ, А.Сүхбаатар
12. Сүхбаатар: Ч.Үл-Олдох
13. Сэлэнгэ: А.Энхболд, Ш.Эрдэнэбат, М.Насанжаргал
14. Төв: О.Буяннэмэх, Т.Мөнхсүлд
15. Увс: Н.Уламбаяр, Х.Удвалцэцэг
16. Ховд: Х.Батболд, У.Батзаяа
17. Хөвсгөл: Э.Магнайбаяр, Х.Бээжин
18. Хэнтий: С.Ононбаяр, Б.Батхишиг, С.Жаргал
19. Дархан: Д.Араажав, Т.Амгалан
20. Орхон: С.Ганбаатар, Б.Хэрлэн, П.Баттөр
21. Багахангай, Налайх, Багануур дүүрэг: Э.Эрдэнэжамьян, П.Цолмон
22. Баянзүрх дүүрэг: Р.Өсөхбаяр, Г.олзаяа, С.Бямбасүрэн
23. Сүхбаатар дүүрэг: З.Шагдарсүрэн
24. Чингэлтэй дүүрэг: Ш.Хишигсүрэн
25. Баянгол дүүрэг: Н.Энхбаяр, Ё.Бямбатогтох, П.Цогтбаатар
26. Сонгинохайрхан дүүрэг: Н.Батшугар, М.Тулга, М.Наранбаатар, Б.Тулга, Д.Бямбасүрэн
27. Хан-Уул дүүрэг: Т.Баярхүү, Ц.Оюунбаатар
Сэтгэгдэл (8)