АН-ын эгнээнд элссэн УИХ-ын С.Жавхлан Увс аймагт нэр дэвшихээр боллоо. Түүнтэй хамт н.Цогтгэрэл, н.Цэндсүрэн гэсэн АН-ын ҮБХ-ны гишүүд нэр дэвших юм байна.
Энэ талаар тэрбээр “Санал хураалтын дүнгээр бүх зүйл тодорхой болно. Цэнхэр тэнгэрийн орноо цэнхэртүүлэхээр явж байна даа. Залуу гишүүд гомдоллосон талаарх мэдээлэл надад алга. Намаас итгэл хүлээлгэвэл чадлынхаа хэрээр зүтгэнэ. Монголчууд эвтэй байгаасай. АН-ын ҮБХ-ны хурал шударга явагддаг юм байна. Увс аймгийн хувьд хүч тэнцвэргүй тулаан болохыг үгүйсгэхгүй. С.Жавхлан шиг монгол дээлээ өмсөж, монголоороо ярьдаг хүмүүс хүч түрэн орж ирээсэй. АН-д элсэхдээ тойргоо ярьсан зүйл байхгүй. Увсад нэр дэвших нь миний тавилан юм даа" гэлээ.
Сэтгэгдэл (15)