НИТХ-ын дарга Р.Дагва Багануур, Налайх дүүрэгт нэр дэвших хүсэлтээ гаргасан байна. Харин намын удирдлагуудаас дунд шатны намын хорооны дарга нарыг нэр дэвшүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Тиймээс Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир, Налайх дүүргийн намын дарга буюу хотын дарга С.Амарсайхан нар нэр дэвшихээр болжээ. Мөн заалнаас хэд хэдэн хүн нэрээ дэвшүүлсэн байна. Энэ талаар Р.Дагва "Сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн 30 гаруй хувь нь шинэ хүн. Насаас бодлогоор дэмжиж байна. Миний хувьд намын удирдлагуудын шийдвэрт хүндэтгэлтэй хандана" гэлээ.
Сэтгэгдэл (1)