АН-аас ирэх сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулах нууц санал хураалт явагдаж байна. Энэ үеэр АН-ын ҮБХ-ны гишүүд залуу гишүүдийг хавчиж, нэр дэвших боломжийг хаасан гэдэг зүйлийг АН-ын гишүүн М.Тулгат нарын залуус шүүмжиллээ.
Харин энэ талаар Завхан аймгийн Засаг дарга Батсайхан "Тийм зүйл байхгүй. Манай Завхан аймагт ийм зүйл болоогүй. АН-аас ихэвчлэн залуу гишүүд нэр дэвших байна. Би 100 сая төгрөгөө тушаасан" гэдгийг хэлсэн юм.
Батсайханы хувьд 2016 оноос хойш Завхан аймгийн Засаг даргаар ажиллаж буй. Энэ удаагийн сонгуульд УИХ-ын гишүүд З.Нарантуяатай хамт АН-аас нэр дэвших нь тодорхой болсон юм.