УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Чуулган өнөөдөр түр завсарлана. Хуульд шинээр сонгогдсон ээлжит сонгуулийн үр дүнгээр сонгогдсон гишүүн тангараг өргөснөөр өмнөх гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болдог. Энэ утгаараа гишүүдийн бүрэн эрхийн хугацаа хэвээр үргэлжилнэ. Чуулган түр завсарлана. Гэхдээ шинэ Их хурал бүрдтэл хуралдахгүй байх.
Энэ удаагийн Их хурал үүрэгт ажлаа сайн гүйцэтгэсэн. Үүнтэй иргэд ч санал нэгдэх байх. Олон парламент дамжсан хуулийн төслүүдийг баталлаа. Жишээлбэл, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт байна. Дордуулсан долоон өөрчлөлтийг өөрчиллөө. Үүний тулд зургаан сарын хугацаанд тасралтгүй хуралдсан. Үүнтэй уялдуулж органик хуулиудад нэмэлт, өөрчлөлт орууллаа" гэсэн юм.
-Дараагийн Их хуралд багагүй үүрэг хүлээлгэж өгөх байх?
-Тийм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан 46 хуулийг шинэчилж батлах ёстой байсан. Үүнээс зургаан хуулийг баталсан. Засаг захиргаа, түүний нэгжийн тухай хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай, Шүүхийн тухай хуулйг хэлэлцэх эсэхийг шийдэж орхисон. Дараагийн парламент эдгээр гурван хуулийг хэлэлцэж эхлэх учиртай.
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт энэ сарын 25-наас хэрэгжиж эхэлнэ.
-Зөрчил үүсэхгүй. 1992 оноос Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулж шинээр батлагдах хууль хүчин төгөлдөр болтол хуулийн хууль үйлчилнэ гэж баталж байсан. Энэ дагуу дагаж мөрдөх тухай журмын тухай хууль нь Үндсэн хуультай адил хүчин төгөлдөр бичиг баримт бичиг. Тийм болохоор хэзэ Үндсэн хуульд нийцүүлж, хуулиа баталж дуусна тэр болтол өмнөх хууль нь үйлчилнэ.
Сэтгэгдэл (29)