Цар тахлын үед малчин өрхөд 2019 оны мал тооллогын малчны А дансны мэдээллийг үндэслэн нэг килограмм тутамд 20 мянган төгрөгийн урамшууллыг малчны дансанд шилжүүлэхээр тусгаж, урамшуулалд шаардагдах 200 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн юм.
Улсын хэмжээгээр 2019 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр 71.0 сая толгой мал, үүнээс 330 сум. нийслэлийн зургаан дүүрэгт нийт 29.3 сая ямаа тоологдсон. Статистикийн мэдээгээр нийт 233.317 малтай өрх, үүнээс 171.610 малчин өрх, 61,707 мал тай иргэн байгаагаас 2.9 сая ямаа тоологдсон байна.
Байнгын хорооны хуралдааны үеэр Х.Болорчулуун гишүүн ноолуур худалдан авахад зориулах санхүүжилтийн эх үүсвэр буюу Хөгжлийн банкнаас 300 тэрбум төгрөгийг хэзээ шийдвэрлэх талаар тодруулахад Ч.Улаан сайд "Хөгжлийн банктай гэрээ хийгдсэн. Ирэх долоо хоногт санхүүжилтийн асуудал бүрэн шийдэгдэнэ" гэж хариуллаа.
Ингээд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдээс санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 12 гишүүний 91.7 хувь нь “Короновируст халдвар (КОВИД-19) цах тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” УИХ-ын 2020 оны 32 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ талаар санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Сэтгэгдэл (1)