УИХ-ын хаврын чуулган өнөөдөр завсарлана. Отгон чуулганы үеэр Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн эмнэлгийг хувьчлалын асуудал яригдлаа.
О.Баасанхүү: Би доромжлолыг дуугай хүлээж авч чадахгүй шүү. Би ажлын хэсэгт нь орж ажилласан. Учир нь танай намынхан Японы засгийн газраас албаар дампууруулж, хувьчлах гэж байна. Би тэгж хардсан. Албаар төсөв баталж өгөөгүй. Би түүхэндээ хоёр удаа Засгийн газартай үзэлцэж байна. Өмнө нь Төийн алба хаагчдын эмнэлгийг шорон болгох гэж байхад нь эсэргүүцсэн. Одоо энэ асуудал. Уншсан эсэх, мэдлэгтэй эсэхийг асууж шоолж гэнэ.
Г.Занданшатар дарга аа, хоёулаа хамт амьдаръя.
Би танд сурсан зүйлээ шалгуулж заалгуулъя. Их тэнгэрт нь хамт амьдаръя. Тогтоол батлагдсаны дараа энэ эмнэлгийн ач холбогдлыг үгүйсгэвэл яах вэ. Тогтоол хүчингүй болговол яах вэ. Анагаахын шинжлэх ухааны их сургуулийг хувьчлах гэж байгаа юм уу. Тийм мэдээлэл байна. Уг нь Японы засгийн газрын тусламжаар баригдсан эмнэлэг биз дээ. Ямар учиртай юм бэ?.
Д.Сарангэрэл: Тэгж мушгиж болохгүй. Хувьчлах асуудал байхгүй. Сургалт, судалгаа, эмнэлзүй гэсэн гурван чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөсөн. Японы талаас 3-5 жил тус эмнэлэгт ажиллаж, менежмент хийнэ. Өнгөрсөн хугацаанд 14.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Тэр дундаа сайдын багцаар 2.3 тэрбум төгрөг шилжүүлсэн. ҮҮн шиг ийм өндөр санхүүжилт авсан нэг ч эмнэлэг байхгүй. Аль ч яамны харъяа байлаа гээд хувьчлах асуудал байхгүй. Тэгээд ч хувьчлалыг яам мэддэг юм биш. УИХ мэддэг юм. О.Баасанхүү гишүүн сайн мэдэх учиртай даа.
Г.Занданшатар: О.Баасанхүү гишүүнд хэн нэгэнд буруу олйголт өгсөн байна. Жаахан ухаантай бай. Засгийн газрын тогтоол бий. Юмаа судлах хэрэгтэй. Ё.Баатарбилэг сайд тодорхой хариулт өгөөрэй.
Ё.Баатарбилэг: Эмнэлгийн үйл ажиллагааг хэвийн болгох тал дээр хоёр яамны зүгээс хамтарч ажиллаж байна. Хувьчлах асуудал байхгүй. О.Баасанхүү гишүүн байнгын хорооны хуралдаанаар уг нь асууж байсан. Тодорхой мэдээлэл авсан гэж ойлгосон юмсан. Улсын төсвөөс болон Дэлхийн банкны санхүүжилтээр эмнэлгийн тоног төхөөрөмжийн нийлүүлэлт хийгдэнэ. Тендер шалгаруулалт явагдах гэж байна.
Г.Занданшатар: О.Баасанхүү гишүүн ээ. Таны асуултад хариулаад байна. Анхааралтай сонс л доо. Юм болгоныг улстөржүүлэхээ болино уу.
Ё.Баатарбилэг: Шаардлагатай байсан найман тэрбум төгрөгийн асуудал шийдэгдэх гэж байна. Энэ утгаараа үйл ажилагаа хэвийн үргэлжлэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Сонгууль дөхсөн болохоор улстөржүүлэх санаатай байх шиг байна. Тэгж болохгүй. Засгийн газрын тогтоол гарсан.
Сэтгэгдэл (3)